MongolianBall

Дүрэм ба буцаан олголт

1. Юу авах вэ. Төлбөр нь MongolianBall YouTube сувгийг дэмжих нэг удаагийн хандив. Үүний хариуд таны сонгосон нэр, бөмбөлөг эсвэл нэг мөр үг ангид гарна.

2. Хэзээ гарах вэ. Анги бүрт 10 бөмбөлөг, 2 яриатай дүр багтана. Батлагдсан дарааллаар орно. Дүүрвэл дараагийн ангид шилжинэ. Сувгийн хуваарь өөрчлөгдвөл хугацаа хойшилж болно.

3. Юу хориглох вэ. Хараал, доромжлол, хүний нэрийг зөвшөөрөлгүй ашиглах, улс төрийн нам, сонгуулийн уриа, бараа, үйлчилгээний сурталчилгаа, вэб холбоос, хүчирхийлэл, үзэн ядалтыг өдөөсөн үг.

4. Шалгалт. Бүх нэр, үгийг бид гараар шалгана. Ангид тохирохгүй бол засварлах санал тавина. Нэр, үгийг богиносгох, үг үсгийн алдааг засах эрхтэй.

5. Буцаан олголт. Хүсэлтийг татгалзсан, эсвэл бидний буруугаас 60 хоногийн дотор ангид гаргаж чадаагүй бол мөнгийг бүтнээр буцаана. Ангид гарсны дараа буцаахгүй.

6. Хоолой. Яриатай дүрийн үгийг AI хоолойгоор монголоор уншуулна.

7. Нас. 18 нас хүрээгүй бол эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрөлтэйгөөр төлнө үү.

8. Холбоо барих. Асуудал гарвал YouTube сувгийн сэтгэгдэлд эсвэл төлбөрийн кодоо дурдаад бичээрэй.